Мэдээ мэдээлэл

Рема Тип Топ нөхөөсийг хэрхэн зөв сонгох вэ?

Нөхөөсийг хэрхэн зөв сонгох вэ?

Бүтцийн хувьд дугуйг РАДИАЛ болон ДИАГОНАЛЬ каркастай дугуй гэж ангилдаг. Дугуйг найдвартай сайн засварлахын тулд Та ямар бүтэцтэй дугуй ашиглаж буйгаа мэдэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр нөхөөсийг зөв сонгон авч засварын үр дүнд шууд нөлөөлөх боломжтой.

Дугуйн бөөр хэсэгт бүтцийг дараах байдаар тэмдэглэсэн байгаа:

Жишээ:
*225/65 R 16: R үсэг нь дугуйг радиал бүтэцтэй болохыг илтгэж байна
*23.5 - 25: "-" нь диагональ дугуйн тэмдэглэгээ бөгөөд зарим тохиолдолд "/" эсвэл "D"-аар илэрхийлэгддэг (23.5/25 гэх мэт)

Манай РЕМА ТИП ТОП нэрийн нөхөөс нь дугуйн тасарсан тороосыг орлох зориулалттай тусгай үе давхарга бүхий РАДИАЛ болон ДИАГОНАЛЬ бүтэцтэй.