Мэдээ мэдээлэл

Хүнийг гаднаас нь хараад дүгнэх хэрэггүй гэдэг. Тэгвэл энэ үг дугуйнд ч хамаатай.

Дугуй засварчны мэдлэгийн авдарыг уудлахуй
---
Хүнийг гаднаас нь хараад дүгнэх хэрэггүй гэдэг. Тэгвэл энэ үг дугуйнд ч хамаатай.
---
Саяхан нэгэн жолооч "Миний дугуйн бөөрөн дээр жижигхээн гэмтэл гарсан" гэсээр орж ирэв. Гэмтэлтэй дугуйгаараа нилээн явсан бололтой. Учир нь иннерлайнер нь хуурсан, зажилагдсан байв. Үнэхээр бөөрөндөө, гаднаа нэг гэмтэлтэй.

Харин обуд дугуйг задлаад үзтэл нэг биш, хоёр гэмтэлтэй байж таарлаа. Хоёр дахь гэмтэл амруу ойр бөгөөд каркасс нь цоорсон байв. Аюултай том гэмтэлтэй дугуйгаа мэдэхгүй нилээн их явжээ.

Жолооч та дугуй гэмтсэн, хагарсан даруй сольж, запас дугуйгаа угсараарай.
Таны амь нас, эд хөрөнгийг таны болгоомжлол хэзээд хамгаалах болно!

Дугуйг гаднаас нь хараад дүгнэх хэрэггүй.
Дараагийн авдараа уудалтал дүр баяртай.